8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох ажил энэ долоо хоногт эхэлнэ

2017-10-24 09:39:44

МАН ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулахаар болжээ. 

МАН IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон төлөөлөгч сонгох журмыг батласан. Монгол Ардын нам Их хуралдаа нийгмийн олон талын төлөөллийг оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно. Монгол Ардын нам Журамд зааснаар “төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгох юм байна. Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилаж тогтоох ажээ. Аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ” гэж Их хурлын төлөөлөгч сонгох журамдаа заасан байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
энгийн жирийн гишүүдээ нэмж оруулаач төлөөлөгчийнхөө тоог нэмэх хэрэгтэй байна гишүүдийн сонгогдох эрх хязгаарлагдаж байна МАН ШМНЭЧЛЭГДЭХ БОЛООГҮЙ ЮУ
2017/11/01 202.179.31.103
иргэн
уг нь намын дүрмийн 1,1 5 д дийлэнх олонх ирсэнээр хурал хүчинтэй гэсэн байх юм Ер нь бол намын дүрэм гэж байх хэрэг байна уу ирцийг намын хяналтын хороод бүх шатанд шалгаач харж л байя яадгийг нь
2017/11/01 202.179.31.103
иргэн
төлөөлөгчийн 50 хувь нөгөө л дарга нар нь сонгогдож байна Уг нь жирийн гишүүд олон байж үнэн үгээ хүргэх байлаа 230 гишүүнтэй үүр 42 хүнтэй үүрийн хурал хийж төлөөлөгчөө сонгож байгаа нь зөв үү дүрэм
2017/11/01 202.179.31.103
ГИШҮҮН МАН
ӨНӨӨГИЙН МАН АХМАД ГИШҮҮДЭЭ БҮР МӨСӨН ХАЯСАН ДАА АХМАДУУД БАС САНАЛ ӨГДӨГИЙН Ш ДЭЭ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨТЭЙ УЛС ШҮҮ ДЭЭ ОРОН НУТАГТ БОЛ БҮҮР ХАЯГДСАН ШҮҮ БАРАГ ХҮН БИШ БОЛСОН АЖИЛД БИТГИЙ АВ ГЭДЭГ БОЛСОН
2017/10/25 202.179.31.24
ГИШҮҮН
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ИХЭНХИЙГ ДАРГА НАР ЭЗЭЛДЭГ ҮҮНИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ ОЛОНХ ОРОЛЦВОЛ ҮР ДҮН САЙН ДАА ДАРГА НАРЫГ ТУСГАЙ ЖУРМААР ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТОО БАГА БАЙНА 1500 БОЛГОЁ
2017/10/25 202.179.31.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment