Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
– Хугацааны дунд үеэр хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ –
Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар хур тунадас цас орно, салхи нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 23-25-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна. 26-27-нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 28-29-нд өдөртөө бага зэрэг дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан ба шороон шуурга шуурна. 23-25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна. 27-28нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм , бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 27-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, салхи 26-27-нд ихэнх нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 23-26нд ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 27-28-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.