Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Сархиаг гэх газар өвөлжилж байсан байсан малчны 15 настай хүү энэ сарын 16-нд хониндоо яваад ор сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь Онцгой байдлын албаныхан дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Гал унтраах 43 дугаар ангийн 10 алба хаагч, онцгой байдлын алба хаагчид ар гэрийнхний найман хүнтэй хамтарч эрэн сурвалжлах ажиллагааг явуулж хүүгийн цогцсыг олжээ. Хүү гэрийнхээ ойролцоох өндөр хаднаас унаж амиа алдсан байжээ.
Хоньчин хүү хаднаас унаж амиа алджээ
2016-01-18 10:36:00