8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-10-24 10:03:55

ХОНЬ - (3/21-4/19)

Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэхарьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.

ИХЭР - (5/21-6/21)

Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж, эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой, мөнгө авах, өгөхөд сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай.

АРСЛАН - (7/23-8/22)

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.  

ОХИН - (8/23-9/22)

Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхлэж болно. Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүитнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжтой өдөр.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхлэж болно. Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүйтнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжтой.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Үнэнч шударга байх өдөр. Худал хуурмаг бүхэн илрэнэ. Хүрээлэн буй юм бүхэн таны дотоод мөн чанарын илэрхийлэл болно. Тиймээс гярхай бай. Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно. Албан ямар ч асуудапд бүтээлчээр хандвал удирдлагадаа үнэлэгдэнэ. Ухаалаг, тооцоотой байвал санасан хэрэг бүтнэ.

НУМ - (11/22-12/21)

Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх. чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангиин дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.

БУМБА - (1/20-2/18)

Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.

ЗАГАС - (2/19-3/20)

Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment