8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний С вирүсийн эмийг эмч эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй олгож байна

2017-10-24 12:37:03

Эрүүл мэндийн сайдын 03 сарын 23-ны А/108 тоот тушаалын дагуу Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа “ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяны хүрээнд ЭМЯ, Энэтхэг улсын NATCO эмийн үйлдвэртэй хамтран, Эрүүл мэндийн салбарын элэгний С вирүсийн халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүйгээр “Хепсинат-ЛП” (Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг) олгож эмчлэх, элэгний хавдраас сэргийлэх тус аян амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрт одоогийн байдлаар 1000 гаруй хүн хамрагдаад байна. Энэтхэг улсын тэргүүлэх зэргийн NATCO эмийн үйлдвэр нь АНУ-ын Гилеад Сайнсис компаний Элэгний С вирүсийн халдварын эсрэг Харвони болон бусад эмүүдийг нь лицензийн дагуу үйлдвэрлэн Азийн 101 улсад нийлүүлдэг. Тус үйлдвэр нь Хепсинат-ЛП эмийг Азидаа хамгийн анх үйлдвэрлэсэн.

Одоогийн байдлаар Энэтхэг улсад хамгийн их хэрэглэгдэж байгаа элэгний С вирусийн эсрэг эм юм. Хепсинат ЛП нь эмийн чанарын хувьд сайн бөгөөд эмийн био хүртэхүйн хувьд хамгийн өндөр чанартай ерөнхий нэршлийн эм. Хепсинат ЛП эмийг 2016 оны 9-р сараас эхлэн манай улсад хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эхний эм уусан 326 хүний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 98,7%-ийн үр дүнтэй байна. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд эмчлэгч эмчийнхээ жорыг аван Омбол ХХК-ийн орон нутаг дахь гэрээт эмийн сангууд болон Улаанбаатар хот дахь Элэг- Эмийн нэгдсэн төвөөс авч болно. Манай төвийн хаяг нь: Урт цагааны 25-р суваг телевизийн байрны баруун талд Капитал центрийн 1-р давхарт байрлаж байна. Мөн 7000-0042 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment