09.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллана. Утас: 99179899
09.00 цагт Туушин зочид буудалд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас “Түншлэлийн хүрээнд Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгуулна.
09.00 цагт Налайх дүүргийн төв талбайд Гамшгаас хамгаалах үзүүлэх сургууль болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэлэлцэнэ.
10.00 цагт МҮХАҮТ-д “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.
10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт НЗДТГ-ын дэргэдэх Төрийн албан хаагчийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болно.
11.00 цагт Налайх дүүрэгт “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн буцалтгүй тусламжаар барьсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлт болно.
11.00 цагт "Олон нийтийн төв"-д Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Толгойт-Орбит- Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно. Утас: 325044
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Төмөр замын 396 дугаар гарам буюу “Энхжин” худалдааны төвийн чанх хойно төмөр зам доогуур гарах явган хүний нүхэн гарцын нээлт болно.
12.00 цагт НЗДТГ-т “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа болно.
13.00 цагт МҮХАҮТ-д “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцогчид мэдээлэл хийнэ.
14.00 цагт Нийслэлийн 38 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд болно. Утас: 325044
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2017-10-25 08:41:59