8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

2017-10-25 09:03:41

Аравдугаар сарын 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл