8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг дугаараар ангилна

2016-01-18 10:57:00

Cap шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Тус захирамжийн хүрээнд баярын өмнөх амралтын  өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болжээ.Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн. Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг  хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Дугаарын хязгаарлалт өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Түүнчлэн дээрх өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл