8o
Улаанбаатар хот
mobile menu

СУРВАЛЖЛАГА: Алуурын амбаар болсон дэн буудлуудыг цэгцлэе

2017-10-25 10:32:00

Сүүлийн жилүүдэд  бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн, ангир уургаасаа салж амжаагүй нялх үрсийг төрсөн эх нь зарсан гэх олныг цочирдуулсан хэрэг шил шилээ даган гарах болов. Одоогоос хоёр жилийн өмнө дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амь насаа алдаж төв талбай дээр хүмүүс гашуудан зул өргөж байсан нь саяхан. Хамгийн сүүлд таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг энэ сарын 16-нд гарсаны дараа “хүүхдийн төлөө за” гэж дуугарах ёстой ТББ-ууд, эрх баригчид  сая л  нэг нойрноосоо сэрэх шиг болов уу гэлтэй хуулийн заалтыг чангатгах, хүүхдийн эрх, хамгааллын тухай дуугарч, жагсаал цуглаан болж эхлэв. Өчигдөр (2017.10.24) охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-аас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав.

Орой 18:00-21:00 цаг хүртэл   зохион байгуулсан жагсаалд 200 гаруй сайн дурын залуус нэгдэж хүмүүсээс гарын үсэг цуглуулсан юм. Тус байгууллагад хүчирхийлэлд өртсөн 300 гаруй хүүхэд эмэгтэйчүүд ханддаг гэх мэдээллийг жагсжаал зохион байгуулагчид хэлж байв. Энэ үеэр Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлэхдээ “Бид өнөөдрөөс эхлэн найман долоо хоногийн жагсаал зохион байгуулна.  Мөн зөвхөн жагсахгүй олон нийтийг хүчирхийллийн эсрэг уриалж олон арга хэмжээ авч тэмцэх болно. Одоогийн байдлаар манай байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах 10 гаруй сайн дурын байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлчид нэгдээд байна” гэлээ. Мөн тус жагсаалд нэгдсэн залуус, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч төв талбайд цугласан байна.

Улсын хэмжээнд 29 000 Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 3000 нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа өрнүүлдэг гэсэн албан бус мэдээ бий.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувьд нь  тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна.

Тэгвэл 2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх албаны тоо баримт бий. Үүний цаана хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна.Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байгааг  таашгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eej
Ene chini bas l usvur nasniihand uzuulj bga belgiin daramt shd,uund anhaarmaar bnaaaaa
2017/10/26 182.160.34.233
eej
tv-geer garch bgaa kinonuudad nasnii hyazgaariig shal buruu tavidag,16+ gej bichchiheed nutsgen shaldan,unseltsej bga,ter buu hel amaar gaj zavhai ug hellegtei kinonuudiig gargaad baih um.
2017/10/26 182.160.34.233
зочин
үүдэндээ жижүүртэй газар ийм байхад эзэнгүй айл ч юм уу газарт юу болдог бол гэж бодсон чинь үнэхээр аймшигтай мэдэгдэж байгаа нь энэ мэдэгдэхгүй хэд бол хэдэн том буудалаа авч үлдээд бусдыг нь хаа
2017/10/25 118.70.170.139
Зочин
Буудал нэртэй бузрын газруудыг шалга хаа
2017/10/25 103.212.118.231
онч мэргэн
Нэг бүрчлэн шалгаж ард түмнээс үнэн мэдээлэл авч бүр хаах хэрэгтэй өөр нэр хаяг зүүгээд л ажиллуулаад байгаа ш дээ одоо цэгцлэх цаг нь яг мөн шүү манайд дэн буудал хэнд хэрэгтэй юм бэ
2017/10/25 118.70.170.139
онч мэргэн
шууд хаагаач ээ тэр хүмүүс заавал буудал ажиллуулах гээд байх албагүй ш дээ хэдхэн хүүхэдтэй цэцэрлэг байж болно ш дээ хар мөртэй заваан юм хийж мөнгө олсноос л гэгээлэг зүйл л буян ш дээ
2017/10/25 118.70.170.139
Zochin
ESTOI YAG UNEM ENE NUH CHIG NUH SHIG BALIAR UZEMJGUI ZAVAAN BUUDLUUDAA BUGDIIN HAA BAS NEG AVILGACHAN ZOVSHOOROL OLGOSON BGAA.ODOO TER 1 RHOROOLOLIIN HOID ZAM DAGUU BUUR BITUU SH DEE BUGDIIN NURAA
2017/10/25 112.255.3.105
зочин
маш зүйтэй санал гарсан байна шүү засгийн газраа дэмжээрэй
2017/10/25 124.158.125.10
зочин
Архидалт эмх замбараагүй байдлын эх уурхай болсон дэн буудлыг цэгцлэх гэж байгаа нь маш зүйтэй, улмаар архийг хэтрүүлэн хэрэглэгчтэй тэмцэж эхэлбэл хүчирхийлэл буурах нь дамжиггүй
2017/10/25 124.158.125.10
зочин
аллага,архидалт,садар самуун гээд бузар,муухай бүхний уурхай болсон энэ дэн буудлуудыг цэгцэльеэ ерөнхий сайдаа.та үүнийг анхааралдаа аваачээ.эдгээрийн хэрэг бхгүй шүү дээ.
2017/10/25 103.9.91.40