8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ

2017-10-25 10:56:16

Төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг энэ сарын 27-29-нд тэмдэглэнэ. Энэ хүрээнд “Дашбалбар” сангаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академитай хамтран уран бүтээлийн үзэсгэлэн номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар гуай Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт 1957 оны хоёрдугаар сарын 10-нд төрсөн бөгөөд 1999 онд зуурдаар нас барсан юм. Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байсан бөгөөд Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын ард түмний дуу хоолойг илэрхийлж байв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Мундаг сэтгэгч бж дээ.Ум мани бад ми хум.
2017/10/25 112.72.11.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment