8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

2016-01-18 11:11:00

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байх юм байна. Осгож хөлдөхеөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
АНХААРУУЛГА СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ МӨНГӨНД БОЛООД ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ АВЧ ЯВСАН ЖОЛООЧ НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ИРЭЭД АВАРЧИХДАГ ГЭЭД ЗАМД ГАРЧ БАЙНА.ЦААНА НЬ ОЛОН ХҮНИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙГААГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛСОН
2016/01/18 103.17.108.42