8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага хүлээн авчээ

2017-10-26 11:40:00

ЦЕГ өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3078 нэгж буюу 13.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 119 үйлдэл бүртгэгдсэн нь 56 нэгж буюу 5.3 тус тус хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг шуурхай илрүүлэх, алдагдсан эд зүйлсийг эрэн сурвалжлах, хулгайн эд зүйл зарж борлуулдаг сэжигтэй газруудыг олж тогтоон хяналт тавих, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлан олж тогтоон хуулийн хариуцлагад хүлээлгэх зорилгоор “Сонор” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайлах гэмт хэрэг 3, халаасны хулгайн 3 гэмт хэргийг илрүүлж, орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг 4 бүлгийн 12 этгээдийг баримтжуулан шалгаж, 43 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Явган эргүүлийн 2027 чиглэлд 4168 офицер, ахлагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа  үүрэг гүйцэтгэн 68 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл