Цагдаа нар бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг баривчилжээ. Баянгол дүүргийн V хороонд “Фамили” саунд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна гэсэн мэдээллээр өнгөрсөн баасан гаригт тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид шалгалт явуулсан байна. Шалгалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны харьяат 28 настай Б гэх эмэгтэй бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсныг илрүүлжээ.
Биеэ үнэлэхийг зохион байгуулсан эмэгтэйг баривчилжээ
2016-01-18 11:15:00