8o
Улаанбаатар хот
mobile menu

Time travel turtle: “Хар зах” буюу Нарантуул дэлхийн хаана ч байхгүй хямд бараатай

2017-10-25 15:04:00

­

Монголчуудыг гадны иргэд ямархуу нүдээр хардаг юм бол. Энэ бол бидний хувьд тун сонирхолтой асуулт. Тэд бидний өдөр тутмын амьдралдаа анзааралгүй орхисон жижиг зүйлсийг ч анхааралдаа авсан байдаг. Тухайлбал, хурууд ааруулыг хэрхэн хийдэг, монгол эрчүүд зуны улиралд яагаад гэдсээ гаргаж, хагас нүцгэлэх дуртай байдаг нь жуулчдад сонин санагддаг аж. Тэгвэл нохойн битүүн туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байх Нарантуул захын тухай тэд ингэж бичжээ.

Монголын хамгийн том хар зах буюу Нарантуулаас хүссэн зүйлээ авч болно. Гэхдээ Улаанбаатар хотын хамгийн том нэр хүнд бүхий худалдааны гол зах зээл нь ч байж болох ч бодит байдал дээр хууль бус зүйл бас байдаг гэж сонссон. “Хар зах”-д халаасны хулгай их байдаг бас гэмт хэргийн шинжтэй хулгайн эд мөрийн зүйлсийг ч борлуулдаг гэх. Тиймээс ч хүн бүрт сэрэмжлүүлэг хүргэдэг гэх боловч яг үнэндээ зорилтот хүнийг нь олж хараагүй.

“Хар зах”-д бараа бүтээгдэхүүнийг үнэ ханш маш хямд үнээр борлуулж байгаа нь үнэхээр гайхширал төрүүлсэн юм. Энэ нь монголчуудад зориулсан зах зээл гэхэд болно. Зөвхөн үүнээс энэ улс дэлхийн бусад улс орнуудаас ямар ялгаатай болохыг ойлгоно.

Торгоны худалдаачин Нанжилмаа хэлэхдээ үндэсний хувцасаараа бахархдаг учраас хаана ч  гоёно гэж байв. Тэрбээр зах дээрээ төрөл бүрийн материал борлуулдаг. Нүүдэлчдийн үндэсний хувцас болох дээлний тухай түүхийг нь дурсаж болох юм.

 Зөвхөн товчны лангуу байдаг. Эндээс гэртээ өөрийн хувцсандаа тохируулсан хүссэн товчоо авах боломжтой

Тал хээр өвлийн улиралд үнэхээр хүйтэн байдаг. Иймд дулаан хувцаслах хэрэгтэй. Мэдээж хаа сайгүй хүрэм, дээлнүүд байдаг боловч хурган дотортой дээл илүү үнэтэй байдаг. Мөн ийм жижигхэн гутал ч байдаг.

Монголчууд эрт дээр үеэс хязгааргүй мэт урт холын замд хээр талд хонож жилийн дөрвөн улирал харгалзахгүй жинд явдаг байсан. Нүүдэлчидийн мэнд мэндлэх ёсны чухал хэсэг бол хөөрөг зөрүүлэх юм.Тэдний хувьд хөөрөг маш үнэ цэнэтэй зүйл юм. 

Өдөр тутмын амьдралын хэрэглээнд зориулсан зайлшгүй хэрэгцээтэй эд зүйлс зардаг маш олон төрлийн лангуу байдаг. 

 Төмөр хашаан дээр өлгөсөн хивснүүд өнгө өнгөөрөө өлгөөтэй байх нь маш гоё харагддаг. 

 Улаанбаатар хотын  хар захын хэмжээг хараад маш их гайхсан. Миний бодож байснаас илүү том, маш олон гудамж бүхий лангуунууд байв. Тэнд ариун цэврийн цаас, гэр ахуйн энгийн эд зүйлсийг ч худалдаалж байсан юм.

Маш олон лангуугаар орход тасалгааны дээврээс нь ороолт, гоёл чимэглэл, гутал, дотуур хувцас зэргийг багтааж өлгөсөн нь их содон харагддаг. Алхаж явах зуур тэргэнцэр түрсэн хүмүүс түлхэж, мөрөн дээгүүрээ ачаа үүрсэн байх нь ч бий.

 Мөн тавилга худалдаалдаг хэсэг бий. Энд илүү их талбайтай байдаг. Их хямд үнэтэй тавилга олддог.

 “Хар зах”-аар явж байхад хүмүүс нь намайг их гайхаж сонирхсон харцаар хардаг нь хачирхалтай санагддаг байж магадгүй. Энд гадны жуулчид ирдэг гэж боддоггүй байх. Монголчууд их сониуч хүмүүс болхоор гайхаж байгаа нь тэдний ч зөв байж болно.

Улаанбаатар хотыг энд ирснээр төгс ойлгох нэг арга юм. Гэхдээ та энд маш болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь та эд зүйлсээ алдаж болзошгүй.

Наран туул хаана байдаг вэ?

"Хар захыг “Нарантуул” гэж нэрлэдэг бөгөөд Нам Ян Жугийн гудамжинд хотын зүүн захад байрладаг. Хотын төвөөс таксигаар 30 орчим минут 5000 төгрөгөөр явж хүрнэ. Мөн зах руу явдаг автобус ч бий.  

Хар зах дээр хэр их зардал гардаг вэ?

“Наран туул”-ыг очиж үзэхэд өртөг зардал гардаггүй. Эндээс та өөрийн сонирхсон барааг худалдан авч болно.

Зөвлөмж:

Энд маш олон жижиг гэмт хэрэг гардаг. Гагцхүү үнэт зүйлсээ болгоомжтой авч яваарай. Түрийвчээ урд халаасандаа хадгалж цүнхээ урдаа үүрэх хэрэгтэй.

Бэлтгэсэн: Б.Дэлгэр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Naraa
Ereenees baraa irj baigaa shdee ereend baraa ni hyamd bish yumuu
2017/10/25 66.181.189.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment