8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Отгон сум дахь ЭРЛИЙН БАГИЙГ буулгалаа

2017-10-25 17:20:00

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгасан билээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ОБЕГ, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах анги, Зэвсэгт хүчний 325, 303 дугаар анги, Цагдагийн ерөнхий газар, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Шүүхийн шинжилгээний алба, Уулын холбооны гишүүд, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Отгонтэнгэр тусгай хамгаалалтын захиргаа, сумын иргэд, Монголын Уулчдын үндэсний холбоо, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний алба, МҮОНТ гээд нийт 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Эрлийн ажиллагаа амжилттай болж дууссантай холбогдуулан Отгон суманд байгуулаад байсан хээрийн удирдлагын шуурхай штабыг буулган хүн, хүч хэрэгслийг татаад байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment