8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-10-26 08:40:14

10:00 цагаас НМХГ-ын хурлын танхимд "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" аяны хүрээнд "Хог бүр баялаг" бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болно. 

11:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлаар Орхон аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Туушин зочид буудлын 4 давхарт  "FIBA 3x3 ASIA CUP-2017" тэмцээнд оролцож буй орон орны багийн ахлагч дасгалжуулагчдын хэвлэлийн хурал болно.
12:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Төмөр замчдын мэргэжлийн холбоодоос Монголын төмөр замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагаас “Монцамэ” агентлагийн мэдээллийн төвд ШУА, МУИС болон Гандантэгчинлэн хийдээс олноо “Тунгалаг гэгээн цорж” хэмээн алдаршсан, дорно дахины гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагаас “Хэвлэлийн хүрээлэн”-гийн мэдээллийн төвд Эдийн засгийн сэтгүүлчдийг орчин цагийн эдийн засаг, нийгмийн амьдралд чухал нөлөө үзүүлж буй IT/Мэдээллийн технологийн/ салбарын хөгжлийн асуудлаар мэдээлэл өгөх уулзалтад болно.

16:00 цагаас Бүгд найрамдах Франц улсын элчин сайдын яамны байранд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхимийн хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” үндэсний хэмжээний сургалт эхлэх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл