8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сант" сургуулийн маргаанд хэн буруутай вэ

2017-10-26 08:59:00

“Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хугацаагүй өлсгөлөн зарлаад байна. “Бүрэн цутгамал" ХХК Сант сургуулийн маргаан 2013 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

“Сант” сургуулийн хувьд чанаргүй барилгад нэг тэрбум төгрөг илүү зарцуулсан  учраас “Бүрэн цутгамал” ХХК-ны Ерөнхий захирал Д.Батдэлгэрээр хохиролоо барагдуулах хүсэлтэй байгаа юм. Харин Д.Батдэлгэр 1.7 төгрөгийн гүйцэтгэл хийхдээ 1.2 тэрбумыг авсан учир 500 саяыг тус сургуулиас авах ёстой ч өнөөдрийг хүртэл авч чадаагүй аж. Энэ хэрэг давж заалдах шатанд явж байгаа аж. 2013 оноос хойш 4 жил үргэлжилж байгаа тус хэргийн талаар  “Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байсан. Харин хамгийн сүүлд нь нойтон өлсгөлөн зарлан тэмцэж байна.Бид энэ талаар “Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр болон, Сант сургуулийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нараас хоёр талын байр суурийг авлаа. 

Б.Батдэлгэр: 500 сая төгрөгөө авч чадалгүй дөрвөн жил болж байна

-Нойтон өлсгөлөн зарлаад нэлээд хэд хонолоо. Биеийн байдал тань ямаршуу байна?

-Би хугацаагүй нойтон өлсгөлөн зарлаад найм хонож байна.  Мэдээж гадаа хүйтэнд хонож байгаа болохоор сайн байна гэж хэлэхгүй. Гэхдээ шинжилгээ өдөр бүр өгч байгаа.

-Өлсгөлөн зарлах болсон шалтгаан тань юу вэ. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа “Сант” сургуулийн асуудал уу?

-Миний эцсийн зорилго бол Улаанбаатар хотын захирагч  С.Батболд, Р.Анар нарын хүмүүсийг огцруулах. Тэд хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг харахгүй ажил үүргээ зөрчиж байгаа учираас би энд өнөөдөр өлсгөлөн зарлаж суухад хүрлээ. Харин “Сант” сургуультай холбоотой аж ахуй нэгжүүдийн маргаан давж заалдах шатанд явж байна. Тус сургуулийн өргөтгөлийн ажлыг  “Бүрэн цутгамал” компани 2013 оны зургадугаар сараас эхлүүлсэн. Нийт төсөл нь 2.3 тэрбум болсон байдаг. Үлдсэн 500 сая төгрөгөө авч чадалгүй дөрвөн жил болж байна.Энэ мөнгийг минь өгөхгүй гэж намайг зохиомол  хэрэгт гурван удаа буруутгаж хууль хяналтын байгууллагад шалгуулсанЭнэ хэрэг давхардсан тоогоор 2055 хоног шалгуулж хэрэгсэхгүй болгосон байдаг.

Сант” сургуулийн зүгээс танд 500 сая төгрөг өгөхгүй. Харин мөнгө нэхэмжилсэн гэж сонссон?

-Саяхан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн иргэний шүүх дээр “Сант” сургууль надаас 600 сая төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхэд надаар  120 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй юм.  Учир нь би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон.Тиймээс  Үндсэн хуулиар хүлээсэн  эрхийнхээ дагуу шүүх хуралданааныг хойшлуулахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Тус сургууль нь барилгын ажил  80 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрээгээ цуцалсанГэтэл надаас өөр сургуульд спорт заал ашигласны нөхөн төлбөр болгож их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь гайхаж байна.

 П.Ундрах-Эрдэнэ: “Сант” сургуулийн зүгээс тус компанийг хөөж, гэрээгээ цуцалсан зүйл байхгүй

“Сант” сургуулийн захирал Зургаанжингийн өмгөөлөгч  П.Ундрах-Эрдэнээс Сант сургуулийн маргааны талаар тодрууллаа. 

-“Бүрэн цутгамал” компанийн зүгээс үлдэгдэл 500 сая төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй гэсэн гомдолтой байгаа. Гэтэл танай зүгээс энэ мөнгийг нь өгөөгүй мөртлөө ямар үндэслэлээр 600 сая төгрөг нэхэмжилж байгаа вэ?

-“Сант” сургууль “Бүрэн цутгамал” компанитай 2013 оны зургадугаар сарын 13-нд барилгын өргөтгөлийн ажлыг хийх гэрээ байгуулсан байдаг. Ингээд барилгын ажлыг бүрэн хүлээлгэж өгөлгүй дундаас нь орхиж явсан. Дутуу орхисон барилгын ажил дээр талууд маргаан үүсгэсэн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. “Бүрэн цутгамал” компани тус сургуульд нэг тэрбум 500 - 700 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж өөрсдөө хэлдэг. Гэтэл манай талаас 1.2 тэрбум төгрөг өгсөн байдаг. Шүүхийн барилгын шинжээч томилход 980 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гарсан учраас тус компанийн нэхээд байгаа 500 саяыг  өгөх шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь тус компанийн захиралын хэлсэн зүйл үндэслэлгүй болж таарсан. Гэтэл манай тал тэрбум гаруй төгрөг өгсөн.Энэ нь хийсэн ажлаас нь давуу төлбөр олгосон гэсэн үг. Харин бид ямар учраас “Бүрэн цутгамал” компаниас 600 сая төгрөг нэхэмжилсэн үндэслэл гэвэл тус компани барилгын ажлыг гүйцээлгүй орхисноос “Сант” сургуульд учирсан хохиролтой холбоотой. Мөн үндэслэлгүйгээр шилжүүлсэн төлбөр мөнгийг нэхэмжилсэн. 

-“Бүрэн цутгамал” ХХК-ны захирал Д.Батдэлгэрийн хэлсэнээр “Сант” сургуулийн өргөтгөлийн ажил 80 хувьтай байхад ямар ч үндэслэлгүйгээр өөрсдөө гэрээгээ цуцалсан гэсэн. “Сант” сургууль гэрээгээ эхэлж  цуцалсан юм биш үү?

-Тухайн үед “Бүрэн цутгамал” компани гэрээгээ цуцалж байна гэсэн мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн. “Сант” сургуулийн зүгээс тус компанийг хөөж, гэрээгээ цуцалсан зүйл байхгүй. Үүнийг анхан шатны шүүхээс гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзсэн.

-Гэрээг хэдэнд онд цуцалсан бэ?

-2013 оны аравдугаар сарын 25-нд “Бүрэн цутгамал” компани гэрээгээ цуцалсан байна гэж шүүх дүгнэсэн. Барилга хүлээлгэж өгөх хугацаа нь 2014 оны нэгдүгээр сарын 15-нд байсан.

-Д.Батдэлгэрийн зүгээс энэ гэрээг хуурамч хэмээн үзэж байгаа. Энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
-Хуурамчаар үйлдсэн бол энэ нь гэмт хэрэг болно. Гэрээг цуцалсантай холбоотой баримт шүүх дээр байгаа. Хэрэв хуурамчаар үйлдсэн гэж тус компани үзэж байгаа бол цагдаагийн байгууллагад шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэх эрх нээлттэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин барилгачин
Чанаргүй барьсан гээд байгаа 80 хувииг нь барьчихаад байхад гэнэт өөр компаниар гүйцэтгүүлнэ гэдэг энэ бол залилан сантын . Тиим юм бол бүр нураагаад эхнээс нь хиисэн бол өөр шүү. Захиалагчиин но
2017/10/26 202.9.43.29
irgen
manaihan mungu hemneh gej hulhi gazraar ajil hiilgeheer dandaa iim yum boloh yum. odoo tegeed tulbur hiilee gehed ene nuhur barilgin duusgaj ogoh uu.
2017/10/26 122.201.22.48
иргэн
баилгын ажил хийсэн болохоор мөнгөө авах нь зөв. Гэхдээ дундаас нь барилгын ажлыг зогсоож байсан сант сургууль буруутай. одоо ч мөнгөтэй нь дээрэлхүү болсон цаг байна даа.
2017/10/26 202.131.227.82