8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан гишүүний шахалт байгаа онолоо

2017-10-26 10:08:01

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандан “МИАТ компанийг үндэсний агаарын тээвэрлэгч болгосныхоо төлөө монголчууд өндөр үнээр үйлчилгээ авч, шийтгүүлж байна. Нисэхийн салбарт барьж буй буруу бодлогыг засаж залруулаарай” хэмээн захисан. Шинэ сайд ажлаа аваад төмөр зам, далайн тээвэр, иргэний нисэхийн удирдлагуудтай уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсон, тодорхой үүрэг чиглэл өгөөд байна. Тухайлбал, МИАТ-ийн зорчигчийн тийзний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, ойрын хугацаанд саналаа боловсруулж оруулж ирэхийг үүрэгджээ. Хол, ойрын чиглэлд агаараар зорчдог хэн бүхэн МИАТ-ын тийзний үнэ өндөр байгааг хэлж шүүмжилдэг ч агаарын тээврийн салбарт монополь байдал тогтоосон МИАТ-ийнхэн уян хатан үнийн саналаас татгалзсаар ирсэн. Харин энэ удаа Ж.Батзандан гишүүнээс даалгавар авсан Ж.Бат-Эрдэнэ сайд ажлаа авмагцаа уг асуудалд анхаарал хандуулж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Тийзний үнийг бууруулснаар зорчигчид Korean air, Air China зэрэг гадны авиа компаниас илүү үндэснийхээ тээвэрлэгчийг сонгож, агаарын зам дахь хүн тээврийн эргэлт өсч, аялал жуулчлал, эдийн засгийн олон талт үр дүн гарах болно Ж.Бат-Эрдэнэ сайд онцлон дурдсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нэргүй
Шүдээ зуухгүй ярьж болдоггүй юм байхдаа
2017/10/26 103.26.194.19
Иргэн дорж
Төрсөн ах нь тээврийн яамны төрийн нарийн 5 жил ажиллаж байна даг,наад үгээ ахдаа хэлж байхгүй нөгөөх нь хийж байхгүй элэнцгээ хийж байдаг байнаа
2017/10/26 103.26.194.19
gan
zuvuu mash san bna irgedee bodoh heregtei mungu bodohiig taslan zogsoo
2017/10/26 43.242.242.140
7777777
Энэ маш зөв ...Үүн шиг ТАЛХНААС эхлээд бүх зүйлийн үнийг бага ч гэсэн бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна даа ..Засгийн газар энэ талаар уриалага гаргаж болох шүү дээ ...
2017/10/26 202.55.191.205
хийрхэгч балайд
муу баас дандаа ирж байгаа засагт биеэ унэлээд явж байгааг нь хошногдоно ахыгаа хамгаалж зам тээврийн яаман дээр терсен ах нь юу ч хийдэггуй гар байдийн хулгайлж л чадна
2017/10/26 66.181.177.9