8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийг хөнөөсөн асуудлаар ТЕГ мэдээлэл хийнэ

2017-10-26 11:21:00

ТЕГ 11.30 минутад С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайдын тамгаа гардсаны дараагаар "Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав.

Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчхоод гэрч ч биш, хохирогч ч биш болгочхож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм" хэмээн хэлсэн. Мөн Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгохыг шаардана хэмээн хэлж байсан. 

Тэгвэл ТЕГ С.Зоригийг хөнөөсөн асуудлаар мэдээлэл хийх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл