8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц: Ц.Нямдоржид Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэл бий

2017-10-26 11:54:00

 С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг ил болгох боломжгүй

 ТЕГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар яг одоо мэдээлэл хийж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайдын тамгаа гардсаны дараагаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болгох шаардлагыг тавина хэмээн хэлж байсан. Тэгвэл энэ асуудаар ТЕГ мэдээлэл хийж байна. ТЕГ-аас мэдээлэл өгөхдөө “Захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй байна. Ил болгох боломжгүй. Баримтаа гаргаад тавих боломжгүй. Бидний дараагийн арга хэмжээнд саад болно” гэсэн мэдээллийг өглөө. 

ТЕГ-ын дарга Б.Хурц: Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая долларын бараа нийлүүлсэн байдаг

Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдоржид Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэл бий. Тэд Эрдэнэтэд 42 сая ам.доллах шахаа хийсэн баримт бий. 2004, 2005, 2006 онуудад энэ хүн Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая долларын бараа нийлүүлсэн байдаг.  Улс төр болон бусад зорилгоор Ц.Нямдорж нөлөөлж байна. Өмнө нь сайд байхдаа юу хийж байсан, сайд болохоороо юу хийдэг вэ гэвэл хэн нэгнээр хууль санаачлуулж, өргөн барьж, Тагнуулын ерөнхий газрын эрх мэдэл, бүх зүйл рүү халддаг. Өөрөө хууль зөрчдөг. Сайд байхдаа Эрдэнэтийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаран мянган ам.долларын асуудалд орж тэр хэрэг замхарсан. Иймэрхүү асуудал их бий. Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Энэ хэргийг бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна. 

42 баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа. Хүүхэд нь Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр Анхбаяртай Ц.Нямдорж гэж хүн холбогдож байгаа. Нэг Анхбаяртай холбоотой офшорын асуудал яригдаж байна. Энэ нь хүү биш хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү.
С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй".Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байгаа. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй.
У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа, өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдол манайд ирүүлсэн. Түүнийг нь бид шалгасан. Тодорхой хүн дагасан гэдгийг нь бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. 
 

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Бархасбадь 

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй. Гэмт хэргийг гүйцэтгэгчтэй холбоотой хэрэг эцэслэгдсэн ч, захиалагчтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй  хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Naiz
TEG-han ard tvmnee bitgii teneg ym shig sanaad baildaa.ard tvmen uur untsguus hardag bolsniig meder
2017/10/29 94.254.85.10
Зочин
Угаасаа дөрвөд бүлэглэл хамгийн муухай бүхнийг хийж байна шд ээ. 2012 онд ямар их мөнгөөр Алтанхуяг, Дорлигжав нар тоглов.
2017/10/28 93.115.95.206
Зочин
Нямдорж засаглаад байгаан биш үү. нямдоржоо болио 60 тэрбумд мөргөж сөгддөг Баатаржавыг Цагдаагийн даргаар тавиад байхдаа яах уу дээ
2017/10/28 93.115.95.206
Зочин
тагнуулын дарга бас зоригтой байнаа. хэргээ дуусгах зорилготой байгаагаа хэлж, бас луйврын гар шүү гэдгийг баримтаар тавилаа. өөр хүн байсан бол улс төрчдийн хармааны хүн гэдгээ ба заза гээд дуугүй л
2017/10/27 191.96.249.110
Mgl
Hurts bol ayultai bas aimshigtai hun mangas heniig ch yutai ch hutgaj chadna muuhai hun
2017/10/27 182.160.34.40
Zochin
Tagnuulin darga iim yam yariad suuj baih ch gej de. Tiim l baisan yam bol naad herguude erthen sjalguulah ni yasan yam. Iim huneer iim chuhal alba hashuulj bolohgui erunkhi said ene hunee hurdan solio
2017/10/26 66.181.176.181
Зочин
хэрэгт шууд нөлөөлж болдогийг хуулийн сайд баталлаа. арайчдээ
2017/10/26 176.36.117.185
Зочин
ТИЙН ШҮҮ. ХИЛС ХЭРЭГ ҮГҮЙГ ШҮҮХ ТОГТООДОГ. НЯМДОРЖ ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛД ХАЛДДАГ ХЭН БЭ
2017/10/26 185.100.86.86
Зочин
42 сая долларын гэрээ.... ийм ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг сайдаар ажиллуулж байдаг. Мань хүн сандраад Цагдааг гялс атгаад авлаа.
2017/10/26 173.208.153.75
Зочин
ЭНГИЙНЭЭР ОЙЛГОСОН Ч УГААСАА ШАЛГАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЧАМАЙГ ШАЛГАЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛДЭГ ХҮН БАЙДАГ ЮМ УУ.
2017/10/26 178.156.202.125
edorj
Khurts bolon tuunii tolgoilogch nar uhetlee aij bn, ingeh tusam ni sain tseverleed uguurei saidaa, Yadarch tuildsan mongoliin ard tumen zuvhun eniig l husej bn. SEND THEM TO PRISON
2017/10/26 121.179.137.56
irgen
ene Durvuud yaagaad dandaa TEGaar oroldood baidag ve? umnu altankhuyag heruul hiij uuriin naizigaa TEG dargaar tomilj baisan.
2017/10/26 122.201.22.48
irgen
Монголчууд хүн муулдаг, харддаг, атаархдаг муухай зангаа болиосой.Энэ хүн харин ч ажлаа ёс журамынхан дагуу сайн хийж магадгүй нэг нь шүү дээ.
2017/10/26 141.84.69.20
Зочин
Захиалагчийг хайж байна гэхээр нь аан за за тиймvv гээд ажлаа хий хий гэж хэлэх юм байна л даа. Сайхан шударга Монголынхоо телее чин vнэнчээр зvтгэх буянтан Монголд байхгvй гэж бодоод байх шигээ
2017/10/26 150.129.142.23
Зочин
Дорлигжавыгаа Нямдоржийн талынх гэнээ. Жинхэнэ Эбигийн баруун гарыг арай еерийнхее оронд тавиулах ухааны юм бодож дээ
2017/10/26 150.129.142.23
ЭРКА
Чавганц нарын хов жив шиг юм ярьдаг ийм гар монголын тагнуулыг удирддаг гэжүү арай арай
2017/10/26 122.201.22.130
zochin
Gerchee.shuuh.hurald.suulgadaggui.tiim.shuuh.hural.baidag.yam.uu..Hurtsaa
2017/10/26 103.229.120.225
zochin
TEGiin.darga.guai.yasan.ih.sandarch.bnaa.
2017/10/26 103.229.120.225
zochin
Tur.gej.baidag.bol.ene.Hurtsyg.hurdan.zailuulaachee.hurelsuh.saidaa.yugaa.hiigeed.bnaa.ahamgiin.turuun.naad,.hurtsyg.soliochee.gemt.hun.gelbelzene,.gedeg.chini.ene.dee
2017/10/26 103.229.120.225
Ганаа
Хуулийн хүмүүс сошиалаар дураараа юм бичиж тархи угаахаа боль.
2017/10/26 202.179.25.124
Зочин
Тэгвэл дэлгээч хогиин уутаа гөвөөч бас нэгэн уутанд барьцаалагдсан хүмүүс байгаа л юм байна даа энэ асуудлаас олон хүн гарч ирэх нээ олон хүнии зүрх амаараа гарах дөхөж дээ сонин байна шүү
2017/10/26 202.9.43.29
zochin
olon hun hoherchee
2017/10/26 202.9.43.159