8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

2017-10-26 12:23:52

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ. Тодруулбал, Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Балчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэй 14:45 цагт очиж 02:15 цаг ажиллан түймрийг бүрэн унтраасан.

Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Нарсны хөл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтай 05:20 цаг ажиллан 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл