ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цагийн өмнө мэдээлэл хийхдээ “ЦЕГ-ын даргыг цагийн дотор солино” хэмээн хэлсэн. Тэгвэл дөнгөж сая Зсгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томилсон байна. С.Баатаржавын хувьд өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга,Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан билээ.
Ц.Нямдорж хэлсэндээ хүрч ЦЕГ-ын даргыг цагийн дотор солив
2017-10-26 13:59:00