8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургууль хээрийн удирдлагын штабад үргэлжлэн явагдаж байна

2017-10-26 14:15:25

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Тус сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн  удирдах бүрэлдэхүүнийг  хээрийн удирдлагын штабад шилжүүлэн байршуулж, өгөгдсөн цагийн байдлын дагуу нийт 176 удирдах бүрэлдэхүүн, 14 гэр, нэг асар майхантайгаар ажиллаж    үргэлжлүүлэн ажиллаж байна. Эрдэнэбулган сумын урд байрлах “Хээрийн сургалтын талбай”-д эхэлсэн хээрийн удирдлагын штабын сургуулийн дараа удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдах юм. Сорилд удирдах бүрэлдэхүүний 65 гаруй хүн таван багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэнэ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment