8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

2017-10-26 14:39:03

Нийслэл хотын 378 жилийн ойг угтан  нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Шилмүүст модны гэрэлтүүлгийн ажил Энхтайваны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүрэг Сүлжмэлийн үйлдвэр хүртэл гэрэлтүүлж байгаагаас гадна иргэдийн хамгийн ихээр цуглардаг хөл хөдөлгөөн ихтэй Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт таригдсан шилмүүст моднуудын гэрэлтүүлгийг хийж байна. 

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Нийтдээ 1506 модыг шөнийн гэрэлтүүлгийн угсралт суурилуулалтыг хийсэн бөгөөд Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх хотын гэрэлтүүлэг ашиглалт засвар, үйлчилгээ хариуцсан 5 аж ахуйн нэгж богино хугацаанд гүйцэтгэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment