8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж байна

2017-10-26 14:50:38

Энэ оны аравдугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан, АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн 45,000 хүнтун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна.

Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байгаа юм.

Мөн агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авах боломжтой.

Цаашид 125 мянган хүн тун вакцин хүлээж авахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ томуугийн вакцины эрэлт хэрэгцээ их, үйлдвэрлэл бага учраас ийнхүүцуварч ирэхэд хүрчээ. Тиймээс дархлаажуулалт 10 хоног биш сар гаруй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 0-5хүртлэх насны 370,000 хүүхэд болон 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгож эхлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment