8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Баярбаясгалан: Төрийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг мэдээлээгүй бол хариуцлага хүлээнэ

2017-10-27 09:03:00

Хайртай дотны хүнийхээ гарт амь насаа алдаж, бэртэж гэмтсэн, гэр бүлээрээ амь насаа алдаж,  насаараа сэтгэлийн шархтай үлдсэн маш олон харамсалтай хэрэг гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэн гарах болсон. Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулж,  хохирогчдыг хамгаалах үүрэгтэй ТББ-ууд жагсаал цуглаан хийж, эрх баригчид цаазын ялыг сэргээх хүртэлх түвшинд яригдсан билээ. Энэ асуудлаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн ахмад Э.Баярбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд удаа дараа гарч байна. Ер нь энэ талын тоо баримтыг дурдвал?

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль шинэчлэгдэн батлагдсанаар энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд 27 хувиар буурсан. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 6.7 хувь нь хүүхэд, 90 хувь нь эмэгтэйчүүд байна.

-Саяхан таван настай хүүхдийг хойд эцэг нь хүчирхийлсэн олныг цочирдуулсан хэрэг гарлаа. Ийм хэрэг гарахаас цагдаагийн байгууллагаас хэрхэн урьдчилан сэргийлж ажилладаг вэ?

эр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлхэд  зөвхөн цагдаагийн байгууллага ажиллана гэж ойлгож болохгүй. Үүнд хүн бүрийн ухамсар, үүрэг, оролцоо чухал. Ялангуяа аливаа үйлдэгдэж буй гэмт хэргийг хөрш тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлэх л хэрэгтэй. Таван настай охиныг хүчирхийлсэн асуудал бол гэмт хэрэг үйлдэгдсэний дараа олон нийтийн цахим сүлжээнд тарсан. Хэрэв энэ хэрэг гарахаас өмнө хөршүүд нь бид нарт хандаж дуудлага өгсөн бол урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авах байсан. Бид нар гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг хамгаалах байранд зуучилж өгөх арга хэмжээ авдаг.

-Иргэд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх эрх, үүргийн асуудлыг шинэ хуульд нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Иргэдийн хувьд хүчирхийллийн талаар мэдээлэх эрхтэй гэж заасан. Хөрш чинь хүчирхийлэл үйлдээд байх юм бол та мэдээл. Харин мэдээлснийхээ төлөө та ямар нэг хариуцлага хүлээхгүй. Болсон үйл явдлыг заавал нотлох албагүй. Мөн төрийн албан хаагч заавал мэдээлэх үүрэгтэй байхаар тусгасан. Хэрэв гэмт хэргийн талаар мэдээлээгүй бол албан тушаалтай нь яригдах болно. Тухайн төрийн албан хаагч үнэхээр энэ албан тушаалд байх ёстой юу, үгүй юу гэдгийг нь хуулийн дагуу шийднэ гэсэн үг.

 

Б.Дэлгэр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төриин албан хаагч нар өөрсдөө гэр бүл иин хүчирхиилэгч нар байдаг шүү дээ архидана зодолдоно хэрэлдэнэ ,хүүхдээ зодно төриинхөн өөрсдөө хичээ
2017/10/28 202.9.43.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment