8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар төрөөс олгох 300 мянгыг эсэргүүцэж, мэдээлэл хийнэ

2017-10-27 09:39:07

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
 МҮХАҮТ-ын хурлын танхимд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно.

09:00 цагт: “Төлөөлөгчийн манлайлал” сургалт Holiday Inn Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно. Сургалтад Баян-Өлгий, Дундговь, Увс аймгийн ИТХ-ын 33 тэргүүлэгч төлөөлөгч оролцоно.

10:00 цагт: Монголбанкны Б байрны 5 давхарын хурлын танхимд Орон сууц худалдан авах боломжйин индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр цалингийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар болон тэмцлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар хэвлэлийн хурал зарлалаа.

11:40 цагт: Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд болно.

12:00 цагт: Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбай дээр болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Үйлдвэрчний эвлэлдээ итгэл алдарч байгаа талаар ҮЭХ-ны гишүүд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Багш нар төрөөс олгох 300 мянгыг эсэргүүцэж, мөн өлсгөлөн зарлах асуудлаар мэдээлэл хийнэ.  Live conference center төвд

14:00 цагт: Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг ном, зохиол бүтээлүүд бүхий олон улсын номын сангаа нээнэ.

14:00 цагт: “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Протез, ортопедийн техникч ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх” чиглэлээр СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн болон бусад байгууллагын ажилтнуудад зохион байгуулсан шаталсан сургалтад хамрагдсан суралцагчид өөрсдийн хийж бүтээсэн протез, ортопедийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргана. СЗСҮТ-ийн 3 давхрын хурлын зааланд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment