8o
Улаанбаатар хот
mobile menu

The Garden: Малчид малаа орхиж, юунд хот руу тэмүүлнэ вэ?

2017-10-27 09:46:00

Нүүдэлийн соёлтой монголчууд төв суурин газар луу тэмүүлэх болжээ. Хязгааргүй мэт уудам тал нутагт маш хүйтэн салхитай тэсэхэд бэрх байдаг. Урин цагт бол энд мал сүрэг нь бэлчээрлэж, малчин айлын гэрт эмээл хазаар, хаалганых нь үүдэнд савтай сүү байх нь малчин хүний амьдралын хэв маяг тодхон харагддаг.Малчин Алтансүхийн сүүний сав нь хоосон, эмээллэх морь түүнд байхгүй. Мал сүрэг нь хорогдсон. Учир нь хэдэн жилийн өмнө зуд болж, дараа эхнэр дөрвөн хүүхдийнхээ хамт Улаанбаатарт нүүж ирсэн нь энэ юм.  Талд дүнхийж байсан энэ гэр одоо хотын захын хорооллын хуучин шавар байшингуудаар хүрээлэгдсэн толгод дээр сүндэрлэх болжээ.

Алтансүх эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Энэ бол Улаанбаатар хотын захын хорооллын нэг хэсэг юм.

Тэр одоо 38 настай. Монгол гэрт төрж  өссөн тэрбээр зуднаар бүх малаа алдсан гэдгээ хэлж байв. Түүнийг нэгэн өглөө сэрхэд 40 үхэр, 300 хонь нь цасанд даруулж хөлдсөн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн түүний бүх зүйл байсан аж.

Улаанбаатар хотод битүү машины түгжрэл, төлөвлөгдөөгүй баригдсан маш олон эмх замбараагүй барилга бий. Захын хорооллын толгодын оройгоос  төвд орших тэнгэр баганадсан олон цамхаг, ЗХУ-ын үед барьсан цагаан хэрэм шиг хуучны орон сууцнуудыг мянга мянган монгол гэр, шавар байшин тойрон хүрээлсэн байх харанхуйд тод харагддаг. Эдгээр нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлд шилжин ирсэн 600,000 орчим малчин өрх юм. Шилжилт  хөдөлгөөний цар хүрээ их гайхал төрүүлнэ. Улсын хэмжээнд нийт хүн амын 20 орчим хувь нь Улаанбаатар хот рүү нүүж, хотын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж байна.

Одоогоос 29 жилийн өмнө буюу 1998 онд Монголд ирсэн"Save the Children" хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёодагийн хэлсэнээр тэр үед Улаанбаатарын зарим хэсэг огт хоосон байсан гэнэ. Гэвч хотод төвлөрөх хүн амын нягтаршиг  олон жилийн турш цар хүрээгээ тэлэн өргөжиж байна.

Өдгөө хүн төрөлхтөн , байгаль орчин, ан амьтанд аюул нүүрлээд буй  дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд эрчээ авч хуурайшилттай байгаа нь  өвөлмаш хүйтэн, зуд нүүрлэж, зуны улиралд хэт халуун болж байгаатай холбоотой. Мөн хүн амын нягтаршил, хүний буруутай үйл ажиллагаанаас шууд нөлөөлж байгаа юм.

Мал сүрэг хорогдож байгаа нь зудтай холбоотой

Эрс тэрс хүйтэн ширүүн уур амьсгалтай тус улсад жил ирэх тусаммал олноороо хорогдох тохиолдол эрс нэмэгджээ. Тухайлбал, 1999, 2009 оны зуднаар 8-10 сая толгой мал хорогдож, дараа нь малчид Улаанбаатарт шилжин суурьших болсоныг Засгийн газрын бүртгэл харуулж байна. Монголчууд 1990-ээд оны үед олон тооны мал сүргээ алдахаас сэргийлж, малын тоо толгой 50 гаруй саяд хүргэж байсан түүх бий.

Дэлхийн дулаарлаас харахад дэлхийн улс орнуудын удирдагчид дайнаас илүү цаг агаарын тааламжгүй нөхцөл байдалд өртсөн дүрвэгчдийг бэлтгэх ёстой. Гэхдээ Монгол дахь нөхцөл байдал нь энгийн туршилт гэж үздэг тул хэтэрхий төвөгтэй байдаг. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой эсэх нь бас маргаантай юм. 

Б.Дэлгэр 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment