8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нярай эндсэн хэрэг үнэлгээ хийх шатандаа явж байна"

2017-10-27 10:15:00

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч нарын хариуцлагагүй буруутай үйлдлээс болж нярай эндсэн хэрэг энэ сарын 25-нд гарчээ. Энэ тухай мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн өчигдөр (2017.10.26)  цахим сүлжээнд нийтэлснээр олон нийтийн анхаарлыг хандуулаад байна. Өнөөдөр (2017.10.27) хохирогчийн ар гэрийнхэн энэ хорвоод мэндлэх байсан үрээ сүүлчийн замд нь үдэж байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар аймгийн нэгдсэн эмнэлгээс тодрууллаа. Тус эмнэлгийн эмч Энхтуяагаас тодруулахад “Одоогоор мэдээлэл тараах боломжгүй. Үнэлгээ хийх шатандаа явж байна” гэсэн мэдээллийг өглөө. Харин энэ хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэхийг лавлахад “мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Бид хохирогчийн ар гэрийнхнээс болсон үйл явдлын талаар ярилцлага авч тун удахгүй хүргэх болно. 

Сүүлийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх хэргүүд ар араасаа гарч байгаа нь үнэн. Хамгийн харамсалтай нь шүүх шинжилгээний дүгнэлтийг харж байгаад хариуцлага алдсан эмчийг нь гэмгүй нэгэн болгож, харин хохирсон хүмүүсийг өөрсдийнх нь буруу, эрүүл мэнд нь угаасаа ийм байсан мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Гэтэл эрдэнэт хүн, тэр ду­ндаа бяцхан үрсийн амь эмнэлэг, эмнэлгийн ажилтан, дарга нарын хүнд суртал, хүн чанаргүй зан, хүнд сурт­лын золиос болсоор байтал тэд цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа нь хэр зүйд нийцэж байна вэ?

Б.Цэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Манай цалин үнэндээ бага л даа бусад оронд багш эмч нараа дээдэлдэг гэхдээ хэсэг чадваргүй гэхээсээ сэтгэлгүй багш эмч нараас болж нэр хүнд унасан ш дээ сэтгэл байвал бүх юм ок шүү дээ
2017/10/27 118.70.170.139
zochin
tseverlegee hiij bgad tsalin nemeh asuudlig yarisan ni deer bh da
2017/10/27 122.201.20.202
zochin
iim hariutslagagui mergejlde ezen bish atlaa tsalin nem ged bga ni uneheer es zuigui uildel bn ene bagsh emch narig ehleed mergejil es zuigeer ni shalgaruulj shaardlaga hangahgui humuusee halj
2017/10/27 122.201.20.202
Зочин
Цалин мөнгө нэм гээд жагсаж цуглахын оронд эмч нар минь хариуцлага хүний мөс чанараа дээшлүүл. Хөөрхий Эхийг нь амьдаар нь тамлаад үрийг нь эндүүлсэн эмч нараас ял асуу
2017/10/27 66.181.164.43
zochin
Aimgiin emch nar ugaasa hariu tslagagui ee aashtai mergejilee yl shig l huleej avsn humuus bdgiishdee torson eejuudiig zagnaad l uurtai l humuus bdgiin
2017/10/27 202.9.43.86
Зочин
Хариуцлага алдсан хэдэн хүний буруутай үйлдлээс болж систем тэр чигээрээ буруутан болчих юмаа. Өөрөө өөрсдийнхөө ажилд хариуцлагатай байл даа. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино
2017/10/27 124.158.93.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment