8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ өгөөгүй оюутнуудыг дээд сургуульд элсүүлсэн зөрчил илэрчээ

2017-10-27 11:45:21

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2017-2018 оны элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн өмчийн нэг сургууль, төрийн бус өмчийн 4 их, дээд сургуулийн 2058 оюутан хамрагдсан байна. ХУД-ийн хэмжээнд элсэгчдийн чанар 69.9 хувийн үзүүлэлттэй байгаа нь дээд боловсролын байгууллагууд нь оюутан элсүүлэн суралцуулахдаа ЭЕШ-ын босго оноо хүрээгүй болон ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Энэ үйлдэлд нь “Зөрчлийн тухай” хуулийн 9.1. дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 4 байгууллагад 1 100 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зарим хувийн дээд сургуулиудад:

1.Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй, босго оноо хүрээгүй элсэгчдийг Боловсролын яамны мэдээллийн санд оруулж бүртгэсэн буюу бусад сургуулиудаас илүү давуу эрх эдлүүлж хууль дүрэм, журмын хэрэгжилтийг ялгавартай байдлаар хэрэгжүүлж байгаа асуудлыг яамны мэдээллийн санд хүлээн авахгүй байх эрх зүйн зохицуулалтыг жигд ханган хэрэгжүүлэх,


2. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Оюутан элсүүлэх журам”-д элсэгчдын чанарыг сайжруулах талаар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment