8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын сугалаанаас есөн азтан 500 мянган төгрөг хожжээ

2016-01-18 12:12:00

НӨАТ-ын урамшууллын системийг улс даяар нэвтрүүлж, анхны сугалааг өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ний ням гаригт явуулсан билээ. Сугалааны тохирлыг МҮОНТ-ээр шууд дамжуулж сугалаанаас нийтдээ 1044 азтан тодорлоо. Тэдгээрээс хамгийн өндөр дүнтэй хонжвор нь 500 мянган төгрөг байжээ. Хагас сая төгрөг хожсон азтанаар есөн хүн тодорчээ. Түүнчлэн 89 хүн  100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Сугалааны тусгай кодных нь сүүлийн 3,4,5 орон нь тохирлын үеэр таарсан нийт азтануудын гар утас руу мэдээлэл хүргүүлсэн байна. Сугалаанаас 20-100 мянган төгрөг  хожсон иргэд ebarimt.mn сайтад нэвтэрч, хувийн мэдээлэл хэсэгт банкны дансаа бичиж, тохируулах учиртай юм. Ингэснээр сугалааны хонжвор таны данс руу шууд орно. Харин 500 мянган төгрөг хожсон иргэд өөртөө хамгийн ойр татварын байгууллагад хандахыг хүслээ. 500 мянган төгрөгийн азтанууд татварын албанд биеэр очиж, өргөдөл бичин, дансаа тохируулах ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Сугалаа хожсон юм бол сайт нь дээр нэрийг оруулж өгөх хэрэгтэй шүү дээ
2016/01/18 103.17.108.42
худлаа
Худлаа худлаа
2016/01/18 103.17.108.42
ene haaguur yawaa hun bee
2016/01/18 103.17.108.42
Энэ ёстой нэг худлаа сайт юмаа.Ажиллахгүй байж олон нийтийн толгойг битгий эргүүлээд байгаач.Сугалаа хожлоо ч гэх шиг ямар муухай реклам бэ??? Хэн ч юу ч хожоогүй ш дээ..
2016/01/18 103.17.108.42