8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн өдөр

2017-10-27 12:32:46

Одоогоос 56 жилийн өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд  Монгол Улс албан ёсоор Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д гишүүнээр элссэн юм.Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлт тавьсан хэдий ч албан ёсны гишүүнээр 15 жилийн дараа 1961 оны энэ өдөр 101 дэх гишүүн орон болж бүртгүүлж байсан түүхтэй. 

Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment