8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Гарамжав: Төрийн дунд шатны албан хаагчдыг "цэвэрлэх" шаардлагатай

2017-10-27 13:54:00

Төрийн албан хаагчийн харилцааны соёл, хүнд суртлыг иргэд шүүмжилсээр ирсэн. Төрийн ажлыг хамгийн их гацаадаг хүчин зүйл нь тэдний ёс суртахууны асуудал болоод байгааг УИХ-н гишүүд ч ярих боллоо. Тухайлбал, БОХХАА-н БХ-ны дарга Ц.Гарамжав чуулганы үеэр "Дунд шатны төрийн албан хаагчдад иргэд маш их гомдол гаргадаг. Харилцааны соёлгүйгээс эхлээд албан тушаал, эрх мэдлээ ашиглан хүнд суртал гаргаж, хүндрэл учруулж байгаа төрийн албан хаагчдад тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Түүнчлэн хуурамч бичиг баримт үйлддэг, худлаа тайлан гаргаж баталдаг, худалддаг зэрэг зохисгүй үйлдэл байгааг хэлж, нэн даруй зогсоох, шалгалт хийхийг сануулсан юм. Тэгвэл удахгүй гишүүний санаачилгаар төрийн дунд шатны албан хаагчдын ёс зүйн асуудлаас эхлээд авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон эсэхийг шалгах ажлын хэсэг удахгүй гарах бололтой. Тэдний оронд гадаадад боловсрол эзэмшиж, хөгжингүй орнуудын соёл, ёс суртахууныг тээж ирсэн "цэвэр" хүмүүсийг томилох тухай ч эрхэм гишүүн хөндөнө лээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Төрд дэд сайд ,Төрөл бүрийн орлогч дарга нар,Хэлтэсийн дарга нар огт хэрэггүй
2017/10/27 122.201.24.196
Пүрэвдорж, А,
Төрийн ажилд,,,дандаа татаас бас намын шугмаар орж байгаа юм чинь аргагүй,Төрд мэрэгшсэн сайхан харьцаатай хүмүүс99% дутмаг байна
2017/10/27 122.201.24.196
bold
asuudalgui baih bolowuu
2017/10/27 210.119.7.188
bold
hedii halaa selgee hiih n shaardlagatai hedii ch ene ediin zasgiin hund ued ajlaas homroglon halahiin orond alban tushaal negjiin uurchlultuur shiidwerlewe ediin zasag bolon bolowson huchnii asuudalgu
2017/10/27 210.119.7.188
ЗОЧИН
МАШ:ЗӨВЯАРАЛТАЙ_МАШ.ЗӨВ.ХУРДАН
2017/10/27 202.179.31.117
Зочин
Маш зөв санал байна. Жишээ. Нийслэлийн боловсролын газар. Тэнд гол хичээлийн болох Математикийн сургалт хариуцсан хүн нь багын багш. 1,5 сая шахуу хүнтэй 300-аад ЕБС-тай газар тийм ч байх гэж дээ
2017/10/27 124.158.90.7
zochin
Zuv shuu Garamjav gishuunee zaaval ajil hereg bolgooroi.
2017/10/27 27.123.212.131
иргэн
Төрд ажиллаж буй газар, хэлтэсийн дарга нэртэй хулгайч нар хамгийн их авилгач, хүнд суртал гаргагч нар байдаг.
2017/10/27 202.179.24.147
Иргэн
Дунд шат гэдэгт дэд сайдууд , хэрэггүй хэлтсиин дарга нар орох уу .оруулж ярьж байгаа бол үнэхээр зөв шүү
2017/10/27 202.9.43.29