8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд...

2017-10-31 16:45:00

Өнөөдөр  Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхи 18-24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ. Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, цасанд  хаагдах, үүний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гарна. Тиймээс  энэ үед замд гарахгүй байх, зайлшгүй замд гарах шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

Ялангуяа жолооч нарыг авто машиныхаа дугуйг өвлийн дугуйгаар сольж амжаагүй бол өнөөдрийн дотор солихыг Замын Цагдаагийн албанаас  анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment