8o
Улаанбаатар хот
mobile menu

н.Ариунбаяр: Эмч нарын багийг ирэхэд хүүхэд маань амьсгал хураасан байсан

2017-10-27 17:49:00

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч нарын хариуцлагагүй  үйлдлээс болж нярай эндэж анхны үрийнхээ зулайг үнэрлэж амжаагүй эцэг эх нөхөж баршгүй сэтгэлийн шархтай хоцорлоо. Тус аймгийн иргэн Ариунбаярын гэргий энэ сарын 25-нд өвдөж нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь эмч нар эмэгтэйг өөрөөр нь төрүүлэх оролдлого хийж, цаг хугацаа алдсанаас болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тус  энэ хэргийн талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Энхтуяагаас тодруулахад Одоогоор мэдээлэл тараах боломжгүй. Үнэлгээ хийх шатандаа явж байна” гэсэн мэдээллийг өгсөн талаар өглөө мэдээлэл хүргэсэн. Болсон үйл явдлын талаар амаржсан эмэгтэйн нөхөр Н.Ариунбаяртай цөөн хором ярилцлаа.

- Сайн байна уу. Юуны өмнө танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн үед яг юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?  

- Энэ сарын 24-нд манай эхнэрийн ус нь гарч бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмэгтэйчүүдийн эмчийг нь хүлээж, 11:00 цагт ургийн зурхний бичлэгийг хоёр удаа үзэхэд савны амсар нээгдээгүй байсан. Ингээд хүчээр төрүүлэх дусал хийлгэсэн. Намайг оройны 20:00 цагт эхнэр дээрээ ороход нэлээн сульдсан алхаж чадахгүй байдалтай байсан. Тиймээс эхнэр маань өөрөөрөө төрөхгүй хийсвэр хийлгэхийг эмч нараас гуйтал анхны хүүхэд учраас өөрөөрөө төрөх хэрэгтэй гээд зөвшөөрөөгүйгээр барахгүй өдий 24 хүрчихээд төрөлгүй юугаа хийж байсан юм гэх зэргээр загнаж доромжилсон.

- Хүүхэд тань хэдэн цагийн үед эндсэн бэ?

- Эхнэр маань 00:00 цагт төрхийн орон дээр гарахдаа ямар ч тамир тэнхээгүй болсон байсан. Шөнийн 02:00 цагт Батцэцэг эмч төрөх үйл явцыг удирдсан ч харамсалтай нь бүтэлгүйтлээ. Эмч хүүхэд бүтэхээс өмнө вакум соруулаар соруулахыг санал болгосон. Эцэст нь бид хоёр зөвшөөрч гарын үсэг зурахад тэр төхөөрөмжөөр соруулах гэсэн боловч эвдэрсэн байсан. Багажаа эвдэрснийг шалгаагүй хоёр гурван удаа оролдсон. Тэр үед хүүхдийн минь зулай харагдаж байсан. Эмч нар нэмэлт хүч дуудаж түргэн тусламжийн эмч нарыг дуудсан. Эмч нарын баг ирээд вакум соруул, төмөр багажаар хоёр гурван удаа дахин соруулсан.Гэвч хүүхэд маань хэдийнэ амьсгал хураасан байсан

- Та  цахим сүлжээнд нийтлэхдээ хүүхэд тань эрүүл саруул бойжиж байсан гэж хэлсэн. Эхнэр тань амаржих хугацаа нь дөхсөн байсан уу?

- Бид хоёр аравдугаар сарын 19-нд Батцэцэг эмчид үзүүлхэд бүр арван нэгдүгээр сарын сүүлээр гэж хэлэхэд нь их гайхсан. Хугацаагаараа бол энэ сарын сүүлээр байсан болхоор бид хоёр хот руу орж хувийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч нар хүүхэд маань эрүүл саруул хэвийн бойжиж байгааг хэлсэн юм.

- Эмч нарын буруутай үйлдэлийг цагдаагийн байгууллагад та мэдэгдсэн үү?

-Хүү маань эндсэний маргааш би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өнөөдөр надаас мэдүүлэг авсан байгаа. Эмч нар ирж уучлал гуйсан.

- Эхнэрийн тань биеийн байдал одоо ямархуу байна вэ?

- Өнөөдрөөс л дээрдэж эхэлж байна.Бид нар ээлжээрээ ирж цай шөл өгч тэнхрүүлж байгаа. Бас өнөө өглөөхөн  хүүгээ сүүлчийн замд нь үдлээ дээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsog tsoo
Tsalindaa tohiruulj ajillaaa.
2017/10/29 221.199.192.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment