8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг анхааруулав

2017-10-27 18:10:39

Цаг агаарын байгууллагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлсээр байгаа. Тодруулбал, өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн ЦУОШГ-аас мэдээлсэн.

Тэгвэл Замын цагдаагийн албанаас төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байгааг онцгойлон анхаарууллаа.

Иймд, жолооч тээвэрчдийг замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment