Түүх, соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдүүдийг тагнуулын байгууллага шуурхай илрүүлсэн баривчилжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Б, нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргахыг завдсан байна. Б, Х нар зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлжээ.
Монгол бүсгүй хятад нөхөртэйгээ түүх соёлын үнэт зүйлс хил давуулахыг завджээ
2016-01-18 12:21:00