8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрээ дуугарвал зочид ирнэ

2017-10-28 10:14:00

Аргын тооллын аравдугаар сарын 28-н долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Наран 07:30 цагт мандаж 17:41-т жаргана. Энэ өдөр үс засуулбал нас уртсах бөгөөд үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Билгийн тооллын намрын адаг цагаан нохой сар тул шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн.

Аливаа үйл сэтгэчлэн  бүтэх хийгээд зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл