-11o
Улаанбаатар хот
mobile menu

Япон 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

2017-10-28 11:15:40

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг  өчигдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ үйл явдал боллоо гэв.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон, “Улаанбаатар хотын бага ба дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Элчин сайд Масато Такоака “Дээрх төслийн нэгдүгээр шат ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Мөн Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилга байгууламжид оролцож буй хоёр тал хариуцсан ажлаа түргэсгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Ene olon saya dollar ulsiin xogjil d ard tvmni amidrald naaldax uu xen negen erx medeltnii xamaaraltai kompani abaad l ideed uugaad duusna
2017/10/30 103.229.122.90
zochin
JAPAN management egeh heregtei.
2017/10/28 103.229.121.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment