8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа

2017-10-29 13:38:54

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс жухам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment