Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилжээ. Эл албан тушаалыг өмнө нь Ц.Сандуй хашиж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан юм.
Нийслэлийн МАН-ын хороо ийнхүү шинэ даргатай болж байгаа нь МАН-ын дараагийн даргыг сонгох намын их хурлын өмнө анхаарал татсан томилгоо болоод байна.