8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунанг томилжээ

2017-10-29 16:36:05

Монголын хуульдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунанг томиллоо.  Өчигдөр (2017.10.28) хуралдсан тус холбооны гуравдугаар их хурлаар П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн чадварлаг зургаан хуульч нэр дэвшиж, Б.Баярсайхан нэрээ татжээ.

Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалтад оролцсон 534 төлөөлөгчийн олонх нь Ж.Хунанг сонгосон байна. Мөн хурлаар  ульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн баталсан аж. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулдаг юм байна. Хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд энэ удаагийн Их хуралд шүүгчийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 хуульч буюу нийт 534 хуульч төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment