8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээд шүүх Т.Цогт, Г.Маралмаа нарын ялыг буурууллаа

2017-10-30 09:08:21

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
buzar huni orontsogiig nasaar n horij tarchlaah bsan yum. ene huuli yaj uilchildeg bnaa ene buzruudad
2017/11/03 178.255.168.42
туул
өө арайчдээ. тэр нялх амьтан энэ хорьоогоос яван явтлаа аз жаргалыг мэдэхгүй, мөнхий өвдөлтийг мэдэрсээр байгаа буцсан шидээ. яахаараа алхад ч багдхаар юмнуудыг ялыг хөнгөлдөг байна аа.
2017/10/31 183.81.171.3
туул
энэ бузар гичийг хархаар л ой гутаад өөрийг нь тамлаж алмаар санагдах юм
2017/10/31 183.81.171.3
Oyuna
Yagaad yagaad
2017/10/30 87.66.235.184
Zochin
Hoorhon vree alchaad bhad yahaaraa yaliin hongolj bgaa UM nasaar horidoggvi um uu balair aluurchidiig
2017/10/30 66.181.178.198
Зочин
Гэр бүл үймүүлсэн хүүхнүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байх хэрэгтэй. Эцсийн эцэст хүүхдийн амь насанд хүрч байна.
2017/10/30 66.181.164.214
irgen
ene huuliinhan boliochee huulia murduuchee ard irded nudgui amgui bish shuu
2017/10/30 43.242.242.140
Naiz
Buzaruud
2017/10/30 80.217.166.192
Zochin
Ene xuuxen gedsen dotor baigaa xuuxdee zodood alaasai nowsh xaraxaar nud xorsoj bna
2017/10/30 202.70.46.217
Zochin
Ene te1 zaluu ichihgvi yma. Etseg ni yum baij yadarsan ehneree hayj oor bas negnii amidralaar toglood vr hvvhdiinhee ami nasaar hvrtel toglochood odo bas duusaagvi l bh shiv! Etsegiin hiisen viliin vr
2017/10/30 202.9.42.64
  • Recent
  • Most Read
  • Most Comment