8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн зарласан “30 гэр бүл”-д Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багтдаг уу

2017-10-30 09:41:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байсан. 


Монголын баялагийг сорж шимж байгаа 30 гэр бүлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьдаг. Ерөнхийлөгч хориг тавихдаа 30 гэр бүлийг дахин дурьдаж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг хэмээн хэллээ. Гэхдээ Ерөнхийлөгч нөгөө алдарт 30 гэр бүлийг мөн л зарласангүй, дахин дурьдаад өнгөрлөө. Гэхдээ энэ удаад 30 гэр бүлийн нэгийг нь зарлах шиг боллоо. Учир нь Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт хориг тавихдаа яагаад 30 гэр бүлийн дурьдаж хориг тавив. Үүний шалтгааныг Ерөнхийлөгч хориг дотроо тодорхой бичсэн байна. 

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.

Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна" гэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ашигт малтмалын газраас лиценз олгодог жагсаалтыг үзвэл харж болно. Хэн хамгийн их лицензтэй вэ гэдэг нь харагдана. Үндсэн хуулийн 6.1-дэх хэсэгт заасан ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг лиценз гэх цаасаар авсан хүмүүс байгаа юм. Энэ мэдээлэл бүгд ил тод байдаг” гэсэн хариу тайлбар өгсөн. 


Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга ярилцлага өгөхдөө мөн л монголын баялагийг сорж байгаа 30 гэр бүлийн тухай ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч тухайн 30 гэр бүлийг дахин сөхөж ярив. Үнэхээр монголын баялагийг 30-хан гэр бүл сорж байгаа бол 30 гэр бүлийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Гэтэл Ерөнхийлөгч хэвлэлд ярилцлага өгөхдөө л дурьдаад өнгөрдөг. Үүний эсрэг нэг ч ажил хийсэнгүй.Эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгад тухайн 30 гэр бүлийн нэрийг нэрлэж болохгүй шалтгаан байна уу. Ерөнхийлөгч болсоноосоо хойш баялаг сорж буй 30 гэр бүлийн талаар хамгийн их ярьсан мөртлөө нэг ч бодьтай ажил хийсэнгүй. Энэ асуудал яаж төгсөх бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.  Монгол төрийг “атгаж” буй энэ 30 гэр бүл хэн бэ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Заргач
ЗИ минь батлагдаагүй юмаар үг хийж битгий төр үймүүлээд бай. Тэгж яривал тэр 30 гэр бүлд өөрөө ч байгаа байх шүү. Зүгээр л батлаад гаргаад тавьчих.
2017/11/06 66.181.185.194
60terbym
Deeguur xylgaich olon
2017/11/04 202.179.25.7
Оюунбаатар
Монгол улсын ерөнхийлөгчөөр хойд Солонсосын ерөнхийлөгч залууг авчирч хэд хоног ажиллуулж хэдэн луйварчдыг шийтгүүлж хөрөнгийг нь хурааж өрөө төлж эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн аюулгүй бай
2017/11/04 103.9.90.98
харамсаж байна
БАРИМТ хангалттай байна лээ. Муу авлигачин -цайрчихсан луйварчин гэдгээ харууллаа. ЯАНА даа. МАН ч луйварчдын нам гэдгээ баталлаа
2017/11/03 122.201.24.63
Засаг дарга
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн zuv.mn-д Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг таны ах
2017/11/02 103.229.122.239
ЗӨВЛӨГӨӨ ном
ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.
2017/11/02 43.242.243.234
ард
Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй 10 тэрбумын үнэтнй АСЕМ Виллад амьдардаг амьтан байд
2017/11/01 103.229.122.239
Иргэн
ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.
2017/11/01 43.242.243.234
Хнз
Ерөнхийлөгч маш аргагүйтэж хориг тавьсан байна.Энэ Хүрэлбаатар одоо ашигт малтмалын газрыг авахаар улайрч байна.Үүнийг амыг татах нь зөв.Элбэгдоржийг ажил хийхээр төрийн ажлыг шүүрч хийлээ гэдэг.Шинэ
2017/11/01 182.160.33.180
Манай Ерөнхилөгчид хийх ажил байхгүй бололтой.
Манай Ерөнхийлөгч З.Энхболдын хатгаасаар Хүрэлбаатартай л үзээд байх юм. Хийх ажилгүй бололтой шүү
2017/10/31 43.242.243.234
НЭРГҮЙ СҮНСҮҮД
ЖЕНКО ХЯМДХАН ОРОС ЖҮЖИГЧИН ХАДНЫ МАНГААГААР МОНГОЛЧУУДЫГ АЙЛГААД ОДОО АМЖИЛТ ОЛОХГҮЙ.ЗАНААД БАЙГАА ГУЧИН ГЭР БҮЛЭЭ ХУЖАА АМЕРИКЧУУДТАЙ НЬ НЭРЛЭХГҮЙ БОЛ ОДОО МОНГОЛЧУУД ОРОСУУДАД ХУУРТАГДАХГҮЙ
2017/10/31 202.179.26.207
MCS-тэй үзээд байдаг улс даа
АН-ынхан MCS-тэй үзээд байдаг улс даа. Тэрний хаялага.Ер нь том компаниуд намуудыг санхүүжүүлдэг. Нөгөө нам нь тэр санхүүжүүлдэг компанийг нь эсэргүүцдэг.Хувийн хэвшлээ ад үзсэн байдалд хүргэдэг.
2017/10/31 43.242.243.234
АБТ боловсруулах гарын авлага
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд АБТ боловсруулах гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
2017/10/31 43.242.243.234
ТА-ны цалин хөлсний гарын авлага
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд ТА-ны цалин хөлсний гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
2017/10/31 43.242.243.234
31-дэхь гэр бүлээс
очирбат,багабанди,сү.батболд,баяр,батүүл,элбэгдорж,нямтайшир,дорлигжав,петровис оюунгэрэл,содбилэг-за эхний 10-н гэр бүл
2017/10/30 122.201.21.131
30 ger byliig il bolgoh saardlaga baina!
30 ger byliig il bolgoo????
2017/10/30 148.60.92.223
зочин
Ерөнхийлөгч ийм хөгийн гарууд бүрдүүлсэн нь Солонгос авгайг санагдуулж байна.Ер нь гарч ирсэнээс хойш юу хийвээ таны баг өширхөж хориг саад тавьж улс орон урагшлахгүй шүү
2017/10/30 150.129.140.220
зочин
Баттулгын тойрсон хүмүүс гэж инээд хүрмээр тэр Баасан гэж ёстой нэг холион бантангийн эзэн,муу дээр муу муухайд улцан гэж тэр З.Энхболд гэж ёстой нэг өш хонзонгийн төлөө юуч хийхээ сийхгүй амьтан.Ийм
2017/10/30 66.181.176.33
зочин
Иймэрхүү юмаар хөөцөлддөг өчүүхэн бодолтой ерөнхийлөгч сонгосондоо ичиж байна
2017/10/30 66.181.177.35
ОРОС ШОУ ХУДАЛ ХЯМД ОРИЛОО
Хямдхан Орос жүжигчин хий хоосон буруутгадаг 30 гэр бүлийг зарлах ёстой. Ингээд зогсохгүй хөмсөгөө зангидан муухай харж Хужаа Америкчууд гээд занаж ирснээ нэртэй устай нь бас зарлах ёстой.
2017/10/30 202.179.27.232
зочин
Нэг албан бичиг өгдөг тэр нь ажил болдоггүй,нэг их том дуугардаг тэр нь бас баталгаа нотолгоогүй л байдаг ийм өрөнхийлөгч монголд хэрэгтэй юу.Ард түмэн үүнийг харж л байгаа байх даа.Чадахгүй бол эртхэ
2017/10/30 66.181.176.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment