Гар аргаар алт олборлож байсан 41 настай иргэн 30 метрийн гүн цооногт унаж, амь насаа алдсан харамсалтай осол гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Толь багийн нутаг "Бор хавцал" гэдэг газарт тус сумын харьяат иргэн О нь алт олбоглож байгаад унаж, амь насаа алдсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэх дуудлага онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж 27 метрийн гүнээс цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Гар аргаар алт олборлогч 30 метрийн цооногт унаж амиа алджээ
2017-10-30 10:45:50