8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

2016-01-18 13:31:00

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа,Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоожээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erleg
Oo ymar gaitai 2ylaa ve ter har nvhend n hataah heregte yund orovdoh zailula
2016/01/19 103.17.108.42
zochin
Hoer nobsh huuhed orobdohgui baij bas oorsdiigoo orobdood baina uu
2016/01/18 103.17.108.42
алмас биш ээ шулмас чөтгөр хоёр гээч
2016/01/18 103.17.108.42
Hahuul ogchij odoo yliign heregsehgui bolgoh.batlan daaltand gargah.yliign bagasganadaa MGL CHUUD MINI HARJ BAIGAASHUU.
2016/01/18 103.17.108.42
Zochin
Хөөе ямар муухай алмас чөтгөр 2 вэ. Зүгээр үхэж далд ороод монголчуудыг амраагаад өгөөч ийм ил тод зүйлийг мөрдөж шалгаж чадахгүй байна уу
2016/01/18 103.17.108.42