Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын санаачилгаар сайн малчидтай хамтран тогтмол орлогогүй өрхийг малтай болгож эхэлжээ. “Баянцогт” хоёрдугаар багийн иргэн С.Батмөнхөд малчин Н.Балдорж өөрийн мал сүргээсээ 25 толгой мал сүргийг таслан өгснөөр сумын нэгэн өрх өөрийн гэсэн өмчтэй болсон байна.
Тус сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тогтмол орлогогүй зарим өрхийг амьжиргааны эх үүсвэртэй буюу малтай болгоно хэмээн тусгажээ.