8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд авто ослоор найман хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртжээ

2017-10-30 13:35:00

Өнгөрсөн амралтын өдрүүдээр орон нутгийн замд авто ослоор найман хүн амь насаа алдаж, дөрвөн хүн бэртсэн онц ноцтой хэрэг гарчээ.  Осол Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 20 км-ийн зайд Шанд гэх газарт гарсан байна.

“Landcruiser-80” маркийн автомашин онхолдож 39 настай Г, зорчигч Г нарын хоёр хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн бол Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт “Crown” маркийн автомашин дулааны хоолойн шугам мөргөж, жолооч зорчигч нарын гурван  хүний амь нас хохирсон байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

 Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд  нийт 681 дуудлага ирснээс зам тээврийн ослын 446 дуудлага бүртгэгджээ. Авто ослоор нийт 30 хүн бэртсэний дотор долоо нь бага насны хүүхэд байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment