8o
Улаанбаатар хот
mobile menu

 Г.Баасан: Энэ тендерийг хууль бусаар  авсан хүн бол Ч.Хүрэлбаатар

2017-10-30 14:47:00

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй. Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байгаа. Өнөөдөр гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараад дамжуулан мэдэгдэл хийлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 


 Г.Баасан: Энэ тендерийг хууль бусаар  авсан хүн бол Ч.Хүрэлбаатар

2017-10-30 11:02 
Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Энэ үеэр ОНЗ-ийн дарга Г.Баасан  “Шинэ Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд болсон. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлигал газар авч байна гэж байгаа энэ үед төрд хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна.

Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. /2014 он, Түлш, эрчим хүчний сайд байх үед/
Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн байна. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэв. 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг анхнаасаа дэмжээгүй

 2017-10-30 12:02 
Өнөөдөр өглөө АН-ын бүлэг хуралдлаа. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй, хориг тавьсан. Энэ асуудлаар “Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. 100 хувь давхар дээлтэй Загсийн газар байгуулагдсан. АН-ын бүлэг Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг анхнаасаа дэмжээгүй. Тэр байр суурь хэвээрээ байгаа" гэсэн байна.  

Ч.Хүрэлбаатарын талаар З.Энхболд баримт дэлгэлээ

 2017-10-30 12:15

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдп баримт дэлгэж эхэллээ. Тэрбээр дөнгөж сая цахим хуудсандаа "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ" хэмээн гэрээний хуулбарыг байршуулжээ. Мөн энэ тухайгаа "Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ" хэмээн бичсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь гүтгэсэн хэмээлээ

 2017-10-30 13:15


Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмал, газрын тосны газар хандан лавлагаа гаргуулжээ. Уг албан бичигт Ч.Хүрэлбаатар болон түүний төрсөн ах Ч.Ганболд, Ч.Гансүх, Ч.Гантулга нарын нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй болохыг нотолсон байна.

Өөрийг нь “30 гэр бүл”-ийн гишүүн хэмээснийг тэрбээр гүтгэлэг хэмээн үзэж, шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсанаа өчигдөр орой твийтер хуудсаараа дамжуулан илэрхийлээд, АМГХГ-аас гаргасан албан бичгийг нийтэлсэн байв.  

 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hurlsuh ene nohrijg yaagaad deeshe shahaad bn? Borlogdodgui baraag zaaval borluulah geed bh jum
2017/10/31 88.130.50.97
Иргэн
Увсынхан худлаа Монгол гэж яриад залилж иддэг бие биенээ өмөөрч байдгаа болих хэрэгтэй Хэн хулгайлж байна Увсынхан л байгаа ш үү дээ хоёр намд хуваагдаж орооод хамтарч идсээр ирсэн ш дээ
2017/10/31 59.153.114.15
иргэн
Хүк Хүкээсээ болж унана гэж Баатархуяг бичээд бсан. Үнэн л болж таарлаа. Хүрэлбаатарыг цагаан хэрээ гэж хэн ч итгэхгүй шүү дээ. Сангийн сайдаараа туг тахиад танхимаа авч үлдэх нь өлзийтэй бхооо
2017/10/31 202.131.250.130
иргэн
МАН МАНДТУГАЙ! МЭДЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ НЭГДСЭН ХҮЧТЭЙ БҮЛЭГЛЭЛ . ШУДАРГА ГЭДЭГ ҮГ ХОГ ДЭЭР ГАРСАН Ш ДЭЭ
2017/10/31 202.131.250.130
иргэн
Шилдэг хулгайч бж л энэ намын шалгуурт тэнцэж өндөр авна ш дээ. Шуналгүй шударга улсад орон зай байдаггүй нам шүү дээ. Тодорхой юман дээр л маргаад бх юм. Хүрэлбаатар шударга ч гэх шиг. Тэнэг...
2017/10/31 202.131.250.130
Хулгайчид
Хүрэлбаатарын хулгайчыг бүгд мэднэ, өмөөрөөд мөөрөөд бгаа хүмүүс нь хам хулгайчид нь... Та нарын хумсалж таргалдаг цаг өнгөрсөн шүү
2017/10/31 73.135.49.137
zo
Ard tumen mini eh ornoo hulgsichaas erguulen avyaa
2017/10/30 103.26.194.100
зочин
АН, З.Энхболд ингэж гутгэж болдог юм байх даа. Сонин юмаа. АМГХГ ын албан тоот худлаа баимааргуй дээ.
2017/10/30 103.229.122.210
иргэн
Юм идэж ууж завшиж хлгайлж байжаагүй тийм сайд лс төрч МАНАН-д байдаг гэжүү.
2017/10/30 150.129.142.81
Иргэн
Баасан хатагтайд АМЖИЛТ ХҮСЬЕ
2017/10/30 66.181.178.209
хулгаачийг намнагч.
Баасан энэ тэр гээд олон юм солиорч байхын оронд уурхай зарсан дээрхи баримтыг мяцааж чадахуу? Хүн гүтгэж, үгүйсгэж болохч илт баримтыг яаалай билээ? өмөөрөгч гуай???
2017/10/30 27.123.214.121
Sod
Baasan gedeg hun butehguinee .Uls toriin uzleer asuudald handdag hun zuv shudragiig shuune gej baihgui!
2017/10/30 103.229.121.208
zochin
Zoboo zob luibarchid gedsendee xoloo xiilcej bie bieniixee bulxai buzriig uudalcgaaj l baig ard tvmen ene dundaas l vnen nvvr caraig n medecgeene
2017/10/30 103.229.122.90
aaee
Aa ee
2017/10/30 103.229.122.90
1206
Ноцтой баримт!!! Зинко гэх Зи.Энхболд төрсөн дүү З.Хишигтогтохоороо дамжуулж Эрдэнэт үйлдвэрт 680 мянган долларын шахаа хийж байжээ!!! Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томи
2017/10/30 103.9.90.53
1206
Ноцтой баримт!!! Зинко гэх Зи.Энхболд төрсөн дүү З.Хишигтогтохоороо дамжуулж Эрдэнэт үйлдвэрт 680 мянган долларын шахаа хийж байжээ!!! Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томи
2017/10/30 103.9.90.53
1206
Ноцтой баримт!!! Зинко гэх Зи.Энхболд төрсөн дүү З.Хишигтогтохоороо дамжуулж Эрдэнэт үйлдвэрт 680 мянган долларын шахаа хийж байжээ!!! Ч.Хүрэлбаатар сайд Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томи
2017/10/30 103.9.90.53
иргэн
Хүрэлбаатар Төмөр замын овоолгын тухай их ярьдаг болохоор Баттулга ухаангүй айж байна.Одоо цэвэр ариун хүн энэ төрд нэг ч байхгүй Аль алиных нь булхайг илчилж шүүхэд өгөх тийм л хүн хэрэгтэй байна да
2017/10/30 202.9.40.253
zochin
gengui tsarailsan novsh baigaa yum hurelsukh-ee naad nuhuree soliocheeeee
2017/10/30 103.229.121.109
СУУДЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРАХЫН ХЭРЭГ ЮУ БАЙНА АА?
ИНГЭЖ ХҮНИЙ ЭЛЭГ ДООГ БОЛЖ ҮХЭН ХАТАН САНДЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙХААР ҮНЭХЭЭР Л ИЙМ ЮМ БОЛООГҮЙ Л ЮМ БОЛ САНГИЙН САЙДААС НЭРЭЭ ТАТААД Л АВЧИХАНА БИЗ ДЭЭ ХҮРЭЛБААТАР АА ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН ХАРЖ БАЙГААРАЙ
2017/10/30 112.72.12.78
иргэн
Энэ хүнээ шоронд хийгээч ээ, хэнийг доромжлоод сайд болгоод байгаа юм бэ, энэ хоёр ахынх нь нэр байж л байна ш дээ.
2017/10/30 202.70.34.70
Зочин
Гаршсан хулгайч ганц баримт хамаасаа олоод ирэхэд юухан байхав
2017/10/30 59.153.115.11
ene Hyrelbaatar saar chini ynen yy?Hydal yy?....
Mongolchyydiin ychir ni oldohgyi soliorol bol ner muudahaas nemrees bolohgyi ee!!eb negdeltei zeb ajillaj baij ard tymen eh ornoo ernees cheleeleh bolno!sain ajilla!Hyrelbaatar chi yachisan saar be?Ye
2017/10/30 148.60.92.223
Орлом
Ийм нотлогдоогуй зуйлээр Баасан авгай хооцолдоод хол явахгуй байх. Цаана нь захиалагч байгаа нь тодорхой
2017/10/30 27.123.214.114
ард
Хүрэлбаатар ч одоо минчийтлээ уурлана даа хөөрхий. Хэрвээ З. Энхболд гүтгэж байгаа бол шүүхэд өгч нэрээ цэвэрлэ,. Чадахгүй бол монголын төрөөс зайл.
2017/10/30 103.229.122.239
  • Recent
  • Most Read
  • Most Comment