8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдээ асарч буй ээжүүд сар бүр 50 мянган төгрөг авна

2017-10-30 17:55:50

МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. 2018 оны улсын төсөвт мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлогын арга хэмжээ авахаар тусгажээ.

Тухайлбал, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг буюу улирал тутамд 150 мянган төгрөг олгох юм байна.2018 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэрэв 2018 оны төсөв батлагдаж, УИХ-ын чуулганаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжвэл, Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах юм.

Тодруулбал, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар журмаар ээжүүдэд олгох, хэдэн сараас хэрэгжүүлэх зэргийг Засгийн газраас тусгай журам гаргаж баталсны дараа хэрэгжүүлж эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу популист пронаталист бодлого
Энэ бодлогын үрээр ядуучууд л хүүхэд гаргана. Яг үнэнийг хэлэхэд янз бүрийн суурь өвчтэй, хоол унд муутай ядуу эмэгтэйчүүдээс "чанаргүй" иргэд л төрнө. Гаргасан хүүхдээ олигтой өсгөж чадахгүй.
2017/10/31 202.170.69.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment